2009-09-09
Хүмүүс уншаад хэрэггүй л болов уу....
Хэнтэй ч ярилцахгүй зөвхөн блогтоо бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичиж байнаа. Ярилцъя ч гэсэн хамгаас дотно найзууд минь гадаад явчихсан сурах нь сурч, ажиллах нь ажиллаж байгаа.

Ойрдоо ямар гутармаар муухай өдрүүд өнгөрөөд байгааг хэлэх ч юм биш. Би хүүхдээ төрүүлээд 6 сартайд нь ажилдаа орлоо өнгөрсөн 8 сарын сүүлээр шүү дээ. Ээж минь охиныг хараад өгнө гэсэн болохоор баярлаад л ажилдаа орсон. Намайг хүүхэд асрах чөлөө аваад явсан араар их юм болжээ, их ч өөрчлөлт шинэчлэлт болж энэ намайг ч тойрсонгүй эмэгтэй аятайхан даргатай байсныг минь өөрчлөөд янзын яхир хүнийг даргаар тавьсан байлаа.

За энэ ч яахав гэж бодтол бас болоогүй байжээ, мөр зэрэгцэн ажилладаг байсан үеийн найз охин минь хорвоогоос цэл залуугаараа яваад өглөө. 26 хан настай, хүнтэй ч суугаагүй хүүхэд гаргаагүй, инээд алдаад л явж байдаг байсан охин амралтын өдрүүдээр сэлэнгийн ээж мод руу найзуудтайгаа яваад ирэх замдаа автын ослоор өөд болж.

Ямар гүн хямралд орсныгоо би ч төсөөлөхгүй байна,  сэтгэл хямраад жаахан суухаар шинэ дарга янз бүрийн  шалтаг шалтгаан гаргаж ирж уурлаад хажуугаар нь үнэн дарамттай юмаа.
Залуус бидний амьдрал, залуу нас яагаад ийм дарамтын дунд өнгөрөх ёстой гэж,,,тэр талийгаач бас л байртай болохсон, ажилдаа жинхэлмээр байна, 4 жил ажиллаад байхад хүний оронд ажиллаж байгаа гээд жинхлүүлэхгүй юм гээд л асуудлууд байдаг л байсан. Хөөрхий амьтан амьдралд их ачаа үүрээд түүнээсээ жаахан ч болов ээж модонд ацаглах гэж бодож очсон байх даа...Одоо тэр маань тэгж зовохгүй бурхны оронд очоод аятайхан байгаа болов уу,,,




     Би жирийн л нэг бүсгүй, сургуулиа төгсөөд ажилд орсон,ажилд ороод нөхөртэй болсон, нөхөртэй болоод хүүхэдтэй болсон, хүүхэдтэй болоод буцаад ажилдаа орсон. Ийм шат дамжлагаар явж байгаа олон залуус бий, өөрийн гэсэн орон байртай болох, хүнээс дутахгүй амьдрахын  тулд ажиллахаас өөр замгүй. Бидний ээж аавууд өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж болохгүй гэдэг нийгэмд амьдарч байсан болохоор бидэнд өвлүүлээд үлдээх хөрөнгө байхгүй.

Нөхөртэйгээ төрийн албанд ажилладаг, цалин гэж хөгийн юм авнаа. Цалингаараа байр машин аваад цааш нь амьдралаа аваад явна гэхэд инээмээр ч юм шиг уйлмаар ч юм шиг санагддаг хэ хэ.

Миний ажилладаг байгууллага боловсролын байгууллага учраас бусад төсвийн ажилтнууд шиг хүнд суртал энээ тэрээ багатайгаараа онцлог.

Заримдаа авъя гэснээ авч чадахгүй, хийе гэснээ хийж чадахгүй болохоороо нөхөртөө уураа гаргана, эвий минь бас л амьдрах гэж яваа шүү дээ. Тэр минь архи ууж тамхи татаж авгай хүүхэн (одоохондоо) эргүүлдэггүй ажлаа тараад л гэр лүүгээ яардаг. Нийтийн байранд давчуухан амьдардаг ч бяцхан үрээ хараад хамаг зовлонгоо мартнаа..ажлын стресс, даргын дарамт, амьдралын тохь тухгүй байдал энэ бүхэн одооний залууст учирч байгаа зовлонгууд.

Төрийн алба болгон өөр өөр л байдаг байх гэхдээ тэнд ажилладаг залууст үнэхээр өгөөжгүй шүү, олон жил ажилласан хүн л олон арваар нь байр аваад л байдаг. Гэтэл биднийг ажилласан жил хүрээгүй гээд юу ч хялайлгахгүй.  Төрөөс хайр халамж хүртэхийн тулд үр бүтээлтэй ч бай үгүй ч бай ерөөсөө л хөгширч, нэг газар он удаан жил хадагдах хэрэгтэй байдаг юм байна.

Энэ гаж тогтолцоог хэн өөрчлөх ёстой юм бэ, залуусыг дэмжиж яагаад болохгүй байгаа юм бэ, гээд л асуугаад л байвал асуулт асуудлууд ар араасаа хөврөөд л байх.

Эцэст нь хэлэхэд би хөгшрөөд ирэхийн цагтаа залуу хүмүүст халтай биш ээлтэй, үргэлж тэднийг сайн сайхан явахад тус дэм болсон үйлийг хийсэн эмээ болноо...




Бичсэн: unukun | цаг: 15:13 | Бодогдсон зүйлүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Зорилго ариун бол гээд л гүйж байхад болох биз дээ. Юу ч болж байсан наанаа сайхан инээсэн нүүр тавьчихаад л зохицуулахыг хичээх нь л зөв байх даа.

За тэгээд хэдэн жилийн дараа хүүд, охид нь том сайхан залуус, бүсгүйчүүд болчихоод, эргэж хараад л тэгж байж билээ. тэр үед гээд л дурсаад инээж суух биз дээ ирмэх Чи чаднаа. Амжилт! ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 00:11, 2009-09-11 | Холбоос | |


òèéì äýý, ñºðººä ÿâàõàä õî¸ð çàì áàéíà óðàëöààä õýðýëäýýä õàëàãäàõ óó ýñâýë ¿ãèé íü ñîíñîîã¿é þì øèã ãºëººí öàðàéëààä àæèëëààä ë áàéõ óó...
Бичсэн: unukun цаг: 10:18, 2009-09-10 | Холбоос | |


мьдралд бүх юм нэгээрээ удаан байдаггүймөө. Намар болсны дараа өвөл болдог шиг Ээлж ээлжээрээ өнгөрнө дөө. Харин хүлээх үү. эсүүл сөрөөд явах уу л байна .
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:21, 2009-09-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 710 удаа уншигдсан.



:-)
 
xaax