2007-11-22
ЦОО ШИНЭ ЖИЛ

За шинэ жил ч ойртлоо. Шинэ жилийн үдэшлэг бол миний хувьд хүссэнээрээ харагдах боломж, хэн нэгэн намайг юу гээд хэлчих бол гэж бодохгүйгээр загвар сонгож хийлгэх нь үнэхээр гоё шүү. Залуу нас хэтэрхий богинохон учраас боломж байгаа дээр аятайхан юм өмсөнө гэж бодож байна.

Энэ загварыг би метасейф-ээс харсын, их таалагдаж байнаа мэдээж энд яг ийм даашинзыг хаанаас ч олохгүй л дээ энэ бол францын алдартай дизайнерын бүтээсэн загвар.
Яг иймийг би гэхдээ хийлгэнээ.

Жил болгоны шинэ жилийн үдэшлэг миний хувьд өөрийн гэсэн онцлогтой өнгөрдөг. Уржнангийн шинэ жил гэхэд л дуулаад, дуулж байгаад үгий нь мартангуутаа яасын бүү мэдээ ямар ч байсан  ичих гэдэг булчирхай ажиллагаагүй болчихсон байсан учраас ямар ч байсан  аргалаад өнгөрөөсөн /сэвээрэй яанаа/  ард бүр үлээвэр найрал хөгжим хангинаад байдаг миний инээд хүрээд болдоггүй нөгөө айхтар захирал эд нар бүгд над руу харчихсан малилзаад байдаг мань хүн үгээ мартчихсан наа наа наа гэх нь холгүй байсан байхаа бурхан минь хэрвээ надад бурхан урьдны амьдралдаа хийсэн алдаа юмуу эсвэл ямар нэгэн  хэсгийг баллуурд гэсэн боломж өгвөл би лав тэр хэсгийг гялс баллуурднаа. Гэхдээ зүгээрээ одоо бодохоор инээд хүрээд байдаг иймаа. олон удаа ингэсний гай л даа, манайхан дан залуучууд суучихсан нэгнийгээ шахна гэж бараг л амыг нь ангайлгаж байгаад цутгах нь холгүй байсан цаг хэ хэ. Гэхдээ уух дуртайдаа ч биш, уугаад шал согтчихсон байсандаа ч дууныхаа үгийг мартаагүй ерөөсөө л эхний ганцхан бадгийг нь мэддэг дуу байсын. Цаашаа би ямар зохиолтой биш уг нь ганцхан бадаг дуулаад болих гэж байсан чинь хүмүүс алга ташаад тэнэгтээд бас хөгжим зогсохгүй яваад байсын аймаар тэнэгээ.

Ноднингийхаар би хүмүүсийг яадгийг хараад л суугаад байсан. Уг нь хүмүүс миний яахыг харж суудаг байсан бол би гэнэт хүмүүс ер нь яадгийм бол гэж бодоод харсан чинь үнэн тэнэгтдийм байлээ  ш дээ. иймэрхүү л юм болж байгаа юм чинь.
Энэ жил бол би харж суухгүйээ жаахан сахилгагүйтнэ гэж бодож байгаа гэхдээ нөхөртэйгээ хамт ажилладаг болохоор жаахан зовоод байдгиймаа, юу ч гэмээр юм дээ ... хүмүүс ч нэг их ойртохгүй нөхөр нь байгаа юм чинь яачина гэж боддын ийм тэмдэгтэй юм шиг л байды ш д.

Сайхан даа шинэ жил ÷...

Бичсэн: unukun | цаг: 16:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
zaluu nas bogino shuu gedeg neeree l unen ug shuu, Zaluu nasandaa goy saihan baihgui yum bol hezee goy baih bilee dee... . gehdee buhniig hosluulj yavbal tiimee
Бичсэн: Tsoomii цаг: 16:20, 2007-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 760 удаа уншигдсан.



:-)
 
xaax